Сайн байна уу. энэ өдрийн мэнд, надад нэг асуудал тулгараад байна. Би нөхөртэйгээ танилцаад жил гаран болж байна. Тэгсэн бид хоёрын хэн хэнийх нь хоёр дахь амьдрал юм л даа. 

Тэгээд болно бүтнэ гээд байж байхад манай нөхрийн хуучин эхнэр гэж найз охин нь байсан хүн одоо ирээд бид хоёрыг салгана, та 2 угаасаа бүтэхгүй гээд байх юм. Би одоо жирэмсэн 5 сард төрнө. Тэгээд нөхрийнхөө ах эгчид нь хэлсэн л дээ. Битгий тоо угаасаа тийм хүн байдаг юм гэсэн.

Гэтэл манай нахар саяхан өөрөө тэрэнтэйгээ хайртай дуртай гэсэн чат бичсэн байсныг би хараад салах гэсэн ч манай нөхөр уучлалт гуйж дахиж тийм алдаа гарахгүй 2 дахь үрээ өнчрүүлмээргүй байна гээд уучлалт гуйсан. Би одоо яах ёстой вэ.