Оросын цахим сүлжээнд эд "Од" болоод буй Настя Рыбка 1997 онд төрсөн бөгөөд одоо 21 настай гэнэ. Тэрээр өөрийн амьдралыг олон нийтээс нуухыг хүсдэггүй бөгөөд инстаграмм хуудсыг идэвхитэй ашигладаг нэгэн юм.

Настя Рыбка "Порно Рыбка" нэрээр алдартай болоод байгаа бөгөөд түүнийг Оросын шадар сайд  Олег Дерипаскатай хамт завиар зугаалж буй бичлэг нь цацагдсанаас хойш хүн бүр андахгүй мэдэх болсон юм. Настя Рыбка порно киноны жүжигчин бөгөөд түүний бас нэгэн сенсаци нь "Пёнчан-2018" өвлийн олимпоос алтан медаль хүртсэн ОХУ-ын хоккейчдод халуун баяр хүргэж тэдэнтэй групп секс хийж бэлэг барихаар төлөвлөснөө дуулгасан явдал юм. 

Үүгээр ч түүний сенсаци дууссангүй. Учир нь Тайландад хууль бус үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй бэлгийн багш нарыг саатуулахад тэдний дунд Настя Рыбка байсныг ОХУ-ын цагдаагийн алба мэдээлсэн байна. Настя Рыбка болон бусад хууль зөрчигчидөд 3 жилийн хорих ял эсвэл 3000 долларын торгууль ноогдуулах магадлалтай байгаа гэнэ. 

Эх сурвалж: Seen.mn