АНУ-ын ЭСЯ-наас Н-2 визний асуудлаар 2018 оны нэгдүгээр сарын 19-нд мэдээлэл хийхдээ хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажилд шаардагддаг H-2B визийг гуравдугаар сарын 01-нээс олгож эхэлнэ гэж байсан.

Гэвч H-2B визийг дөрөвдүгээр сарын 1-нээс олгохоор болжээ. Энэ талаар Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам залруулга гаргасан байна.

Уг залруулгад "АНУ-ын ЭСЯ-ны Консулын зүгээс нэгдүгээр сарын 19-ний хэвлэлд өгсөн ярилцлаган дээр мэдээлсэн шинээр гарч байгаа Н-2В виз олгож эхлэх хугацааны талаар залруулга оруулж байна. 

Н-2В визний дэлхийн хэмжээнд олгогдох дараагийн дугаар болох 33,000 нь гуравдугаар сарын 01-нээс олгогдож эхэлнэ гэснийг дөрөвдүгээр сарын 01 болгон залруулж байна" гэжээ.