Сайн байна уу ? Би найз залуутайгаа үерхээд нээх удаагүй л дээ. Гэхдээ би түүндээ маш их хайртай бүхий л зүйлээ түүнгүйгээр төсөөлшгүй тийм их хайртай.

Найз залуу маань надаас 5 ах их даруу төлөв, ажил мэргэжилдээ сайн, олны дунд нэр хүндтэй, надад ч их хайртай халамжтай гэж би боддог. Гэм нь жаахан хартай би ямар ч асуудал гаргаж байгаагүй. Өмнөх найз охин нь хуурч байсан гэж 1 удаа ам цухуйлгасан. Тэрнээсээ болоод намайг битгий хуураарай гээд байдаг. Би тэрүүнд нь дургүй ээ, би чинь өөр хүн гээд хэлчихдэг. Миний утас фб-г байнга шалгана. Харин би 1 ч удаа хуурч байгаагүй. Ер нь үзье ч гэж боддоггүй юм тэгээд хамт байж байгаад фб-гийх нь мснжр-г үзсэн чинь 1 эмэгтэйтэй өдөр бүр мсж бичдэг байсан байна. Яг над руу явуулдаг зурагнуудаа ч бас тэр эмэгтэй рүү явуулаад их дотно чатласан байх юм.

Гэхдээ хоорондоо хөгшөөн нтр гээд бичээд байх юм билээ. Тэгсэнээ зурган дээр нь зүрх дарж нтр тэгээд энэ юун хүн юм гэсэн чинь аан найз байгаа юм, оюутны гээд тоох ч үгүй хэлсэн болгоныг минь үгүйсгээд байх юм. 

Ер нь намайг байнга хамт авахуулсан зургаа хий гэдэг байж өөрөө 1 ч удаа хийж байгаагүй. Миний хувьд тэр хүнийг их хүндэлдэг итгэдэг хайрладаг болохоороо маш их хэцүү байна. Хичнээн зүгээр л чатласан ш дээ гэж байгаа ч гэсэн тэгэх ямар шаардлагатай юм бэ хажууд нь найз охин нь байхад. 

Би одо яахаа үнэхээр мэдэхгүй байна. Би утсаар ч фб-гээр ч огт хариу өгөөгүй 2 хонож байна. Одоо хүртэл бодохоор л гомдоод байх юм, тэгснээ одоо дахиж харьцахгүй гэчихсэн. Гэхдээ нэг л тоомжиргүй би яг яах ёстой вэ