Сингапурын хамгийн баян гэр бүлээс гаралтай Жими Чуагийн тансаг амьдрал түүнийг дэлхий нийтийн танил болгожээ. Тэрээр 1973 оны 10 дугаар сарын 24-нд төрсөн бөгөөд 43 настай юм байна. 17 настайдаа Сингапурын агаарын тээвэрт онгоцны үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн Жими Чуа өдгөө "Luminous1" гоо сайхны брэндийг үүсгэн байгуулж амжилттай яваа бөгөөд "The Closet Raider" хэмээх нэртэй дизайнеруудын өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг онлайн сүлжээг давхар эзэмшдэг юм. Жими Чуагийн инстаграмм хуудсыг 673,000 хүн дагадаг ба түүний тансаг амьдралын хэв маяг, тоолж баршгүй хувцас гоёл чимэглэлийн цуглуулга зэрэг нь олон хүний анхаарлыг татдаг байна.  Жими Чуа, Нурдиан куака хэмээх Индонезийн саятан эртэй амьдралаа холбосон ч тэдний харилцаа удаан үргэлжлэлгүй хоёр тийш болжээ. Тэд Калиша, Кливлендер хэмээх хоёр охинтой аж. Түүний тансаг амьдралын хэв маягтай хамтдаа танилцъя. 

Эх сурвалж: seen.mn