295 жилийн өмнөх Шинийн 14-ний энэ өдөр Өндөр Гэгээн Занабазар Бээжинд мэсээр 8 удаа хутгалуулж зэрлэгээр хөнөөгдсөн. Энэхүү "улс төрийн аллага"-ын сэдэл зорилго нь юу болох, хожмын үр дагавар нь юу байсныг хэнд хэлэх вэ?

зураг 1. "Хувраг" (Азар) Өндөр гэгээн Занабазар. 1635-1723 оны шинийн 14

Бээжин 1720 оноос Түвдийн автономитыг устган Амбан суулгаж яам байгуулсан бөгөөд уул Яам нь үүргээ гүйцэтгэж 1951 оны 5 сард байгуулагдсан "Түвдийг тайван замаар чөлөөлөх" гэрээний үндсэн дээр түүхэнд Чин Улс болон Дундад Иргэн Улсын (ДИУ) адил БНХАУ-тай Түвдийг нэгтгэснээр Түвд нь Хятадын бүрэлдэхүүн "салшгүй хэсэг" Түвдийн Автономит Район “ТАР” гэгдэх болсон юм.

Энэ үйл явдлын дараа 1954 онд болсон Хятадын Коммунист Намын (ХКН) Анхдугаар их хуралд Түвд дэх Хятадын Яамны төлөөлөгч Лам нар оролцон Бээжинд 6 сарын турш байв. (зураг2)

зураг 2. Зүүн гар талаас 1.БНХАУ-ын Ерөнхий сайд Жоу Энлай 2.БНХАУ-ын депутат X Ванчин лам 3.БНХАУ-ын удирдагч Мао Зедун 4.БНХАУ-ын Байнгын зөвлөлийн дэд ерөнхийлөгч XIV Далай лам Данзанжамц 5.Хувьсгалч, Улс төрч, Онолч, Бүх Хятадын Төрийн Үндэсний Зөвлөлийн Байнгын хорооны дарга Лю Шаоци нар. 1954 он Бээжин

Уг ХКН-ын Анхдугаар хурлаар Ванчин лам, Далай лам нар өөрсдийн хүсэлтээр санал өгч ХКН-д элсэж албан тушаалд сонгогдсон боловч, 14-р Далай лам өдгөө ХКН-ыг бус Хятадын Үндэсний Гоминдан намаар хүчтэй дэмжүүлэн Гоминдан намыг төлөөлөх болсныг дэлхий мэднэ.

  • ХКН болон Хятадын Үндэсний Гоминдан нам, энэ сөргөлдөгч хоёр намын ашиг сонирхол юун дээр нэгдэх вэ?
  • Сөргөлдөгч хоёр намын ашиг сонирхол "Гадаад Монгол"-ыг алдсандаа харамсахаас өөр зүйл дээр нэгдэж байсан уу?
  • ХКН болон Хятадын Үндэсний Гоминдан нам, Бээжингийн хэтийн стратегид нийцэх ямар зааварчилгааг 14-р Далай ламд өгсөн бол?
  • Өндөр Гэгээн Занабазар хороогдох үед Бээжингийн эзэн байсан Чин Улсын Тэнгэр Тэтгэсэн хааны Монголчуудыг захирч дарлахад "НЭГ ЛАМ МЯНГАН ЦЭРГЭЭС ҮЛЭМЖ ИЛҮҮ" хэмээн томьёолсон Хятадын Уламжлалт бодлогын хамгийн шилдэг хэрэглэгдэхүүний 1-р байранд 14-р Далай лам орж чадах уу? эсвэл түүний өмнө 5-р Далай лам байсаар л байгаа юу?
  • Хятадын уламжлалт Монголыг захирахад "Нэг лам Мянган цэргээс үлэмж" бодлогод 14-р Далай лам өөрийн үүргээ биелүүлж чадаж байна уу? (зураг 3, 4)
  • Зарим Монгол иргэд Монгол дахь Хятадын салшгүй хэсэг Түвдийн Автономит Районы(ТАР-ын) Ламын шашнаар түрий барьж БНХАУ-ын дотоод асуудал ХКН болон Хятадын Үндэсний Гоминдань намын зөрчилдөөнд "хэрээ мэдэхгүй" оролцоод байгаа нь юуны учир вэ?
  • Энэ нь Монголд хөгжүүлэх өөрийн Уламжлалт шашин соёл хэл байхгүй, хийх юмгүй варвар байдлынх нь гай юу?
  • Эсвэл Хятадын Үндэсний Гоминдан намын "Монгол бол Хятадын салшгүй хэсэг" гэдэг нугарашгүй үзэл баримтлалыг нь Монгол дахь Ламын шарын шашнаар нь шалтаглаж батлуулах гээд байгаа нь энэ үү?

Зураг 3. ХКН-ын Анхдугаар их хурлын санал хураалтад оролцож байгаа нь. 1954 он Бээжин. Баруун гар талаас 14-р Далай лам Данзанжамц, 10-р Ванчин лам нар

 

зураг 4. БНХАУ-ын Ерөнхий сайд Жоу Энлай БНЭУлсад хийсэн Төрийн дээд хэмжээний айлчлал. 1956 оны 11 сар, Дели хот, Энэтхэг Улс. Зүүн гар талаас 1.БНХАУ-ын депутат 10-р Ванчин лам 2.БНХАУ-ын Байнгын зөвлөлийн дэд ерөнхийлөгч 14-р Далай лам Данзанжамц, 3.БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Хо Лунь 4.БНХАУ-ын Ерөнхий сайд Жоу Энлай, 5.Энэтхэгийн Ерөнхий сайд Жавхарлал Неру, 6.Индра Ганди нар

ВАРАНАСИ НИЙГЭМЛЭГhttp://varanasi.mn/mn/project/10