Хүмүүс амьдралынхаа 36 хувийг унтаж өнгөрүүлдэг. Өөрөөр хэлбэл 75 настай хүн 25 жил унтдаг гэсэн үг. Тиймээс нойр хэмээгчийн тухай бид заавал судалж, энэ талын мэдлэгтэй байх ёстой. Шинжлэх ухаанд нойрыг “Сомнологи” гэдэг.

Хүний ажиллах чадвар, эрүүл мэнд, наслалт гээд олон зүйл зөвхөн нойрноос хамааралтай байдаг ч бид энэ тухайд төдийлөн мэддэггүй. Нойр гэж чухам юу вэ, яагаад хүн унтах ёстой вэ гээд олон асуултад одоог болтол эрдэмтэд төгс хариулт өгч чадаагүй л байна. Ер нь орчин үеийн шинжпэх ухаанаас хамгийн бага судлагдсан сэдэв нь нойр. Анх 1953 онд АНУ-ын Чикаго хотын их сургуулийн доктор А.Клаймин нэгэн оюутныхаа хамт унтаж байгаа хүний нүдний хөдөлгөөнийг судалснаар нойр судлалын шинжлэх ухааны түүх эхэлсэн гэж үздэг. Үе, үеийн эрдэмтэд олон зуун мянган хүн дээр хийсэн туршилт, судалгааныхаа дүнд хүн дунджаар 6.5-7.5 цаг унтах нь хамгийн тохиромжтой хугацаа гэдгийг олж тогтоожээ. Харин насны ангиллаар авч үзвэл нярай хүүхэд 20-23, сургуулийн өмнөх насны хүүхэд 11-13, өсвөр насны хүүхэд 9-10, насанд хүрэгсэд 7-8, 60-аас дээш насны хүн 6 цаг нойрсоход хангалттай ажээ. Яаж унтсанаас хамаарч хүмүүсийн ой тогтоолт, дархлаа сайжирч, стресс тайлагдаж, хөдөлмөрийн чадамж дээшилж, нүүрний арьс тэнийх зэрэг олон өөрчлөлт бий болдог аж. Амьдрал дээр зургаан цагаас бага 9,5 цагаас дээш унтдаг хүмүүс богино насалдаг нь нотлогджээ. Харин их унтдаг хүмүүс зүрх судасны өвчлөлөөр үхэх магадлал өндөртэй байдаг. Нэг шөнийн дотор бидний амьсгал таван удаа 10 секунд орчим зогсдог, Нас ахих тусам энэ тоо нэмэгддэг байна. Байнгын унтах хүсэл төрөх нь хөгширч байгаагийн шинж юм. Ихэвчлэн 50 наснаас дээш хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар байнга нойр нь хүрдэг хүмүүсийн уураг тархины эд эсүүдийн идэвхижил буурч, хатингаршил /атрофи/ үүсч, ой тогтоолт муудах өвчин тусдаг. Мөн их хурхирдаг хүн шөнийн турш 300 удаа өнгөц амьсгалдаг. Настай хүний өнгөц амьсгалын тоо нэмэгддэг. Энэ нь зүрх судасны өвчин үүсэх эхлэл юм.

Хэдийд унтах ёстой вэ?

Хүний бие махбодь нь байгалиасаа шөнө унтах зориулалттай. Гэтэл байгалийн уг зохицолдолгоог зөрчөөд унтаж, амрах зуршлаа өөрчлөх нь элдэв өвчний суурь болдог. Шөнөжин ажилласны дараа маргааш нь анхаарал суларч сульдаж, уцаартай болж, хөдөлмөрийн чадвар эрс мууддаг. Тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрж хэвших нь урт наслахын нэгэн нууц юм. Эрдэмтэд 22-23 цагт унтаж, өглөө 06.30-7.30 цагийн хооронд сэрж байхыг зөвлөдөг. Өдөрт хоолны дараа 15-30 минут унтвал эрүүл мэндэд маш сайн. Иргэддээ тусгайлан өдрийн унтлагын цаг гаргаж өгдөг олон орон байдаг. Ялангуяа халуун уур амьсгалтай орны хүмүүсийн үдийн цай 2.5 цаг үргэлжилдэг. Эдгээр улсын иргэдийн хөдөлмөрийн чадавхи их халуунд буурдаг тул үдийн цайгаа уучихаад түр хугацаанд унтаж амардаг байна. Тэр ч бүү хэл шалгалттай оюутан, маргааш чухал илтгэл мэдээ, тайлан гаргах гэж байгаа хүн оройн хоолны өмнө цаг унтаад авбал шөнө сууж ажиллахад хөдөлмөрийн бүтээмж эрс нэмэгддэг. Нөгөөтэйгүүр эрдэмтэд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү унтах ёстой гэж үздэг. Ингэж үзэх хэд хэдэн шалтгаан байдаг бөгөөд эмэгтэй хүн нэг дор олон ажил давхцуулан хийж тархиа их ядраадаг тул эрчүүдээс дор хаяж нэг цаг илүү унтах ёстой гэнэ. Сайн унтаж авах нь гоо сайханд хэрэгтэй гэж уран бүтээлчид, жүжигчид үздэг. Тухайлбал, дуучин Мартин Кери тоглолтынхоо урд өдөр 15 цаг унтахыг эрхэмлэдэг ажээ.

Биднийг унтаж байхад...

Тархи амарч, эсүүд засварлагддаг, 01-02 цагийн хооронд шинэ эсүүд идэвхтэй үүсдэг. Хүний биед зайлшгүй хэрэгтэй чухал дааврууд ялгардаг, тураах үйл явц идэвхждэг, тархинд өдөр авсан бүх мэдээлэл эрэмбэлэгдэж, цэгцлэгддэг, ой тогтоолт сайжрах процесс явагддаг, мэдрэлийн бүхий л тогтолцоо нэгэн чиглэлд ажилладаг, тархины шингэний хөдөлгөөн хурдасч, тархи хоргүйждэг, алдсан энергиэ нөхөж авдаг ажээ. Унтаж байхад ялгардаг өсөлтийн гормон нь элэгний эсийг нөхөн төлжүүлдэг. Хүн хоолгүй 14 хоног орчим амьд байж чаддаг бол нойргүй тав ч хонохгүй үхдэг. Тиймээс нойрны ач холбогдлын тухайд бид зайлшгүй мэдэх ёстой. Унтаагүй байхад бие дэх идэх дуршлыг зохицуулдаг “лептин” гормон багасч өлсгөлөн мэдрэмжийг  төрүүлдэг “грелин” гормон ихэсдэг. Харин унтахад “грелин” маш эрчимтэй багасдаг. Ингэснээр бид унтаж байхдаа өлсдөггүй. Мөн шөнөөр ялгардаг дааврууд нь цусан дахь сахарыг тогтмолжуулж, өөхийг задалж, булчин биш болгодог. Тийм учраас дутуу нойртой хүн хэвийн нойртой хүнээс харьцангуй тарган байдаг. Хүний биеийг  бүрхсэн аура  гэрлэн бүрхүүл нь үргэлж асан гэрэлтэж байх ёстой. Гэтэл нойр дутуу удаан явах, ялангуяа шөнийн нойроо гүйцэд авч чадахгүй байвал таны энерги эрчимтэй унаж, гэрлэн  бүрхүүлд хүртэл өөрчлөлт ордогийг оросын эрдэмтэд тогтоожээ. Энэ нь харагдаж байгаа байдал, ажлын  бүтээмжид ч нөлөөлнө. Өглөөний дөрвөн цагийн орчимд энергийн түвшин, биеийн хэм хамгийн доод цэгтээ хүрдэг. Энэ үедээ хүн хамгийн бөх унтдаг аж. Үүр цайхтай зэрэгцэн хүн төрж, нас барах тохиолдол элбэг байдаг нь  үүнтэй холбоотой.  Лам нар өглөө 05-06 цагийн үед босч залбирал хийж энергиэ хуримтлуулдаг. Өглөөний хүсэл хамгийн их биелдэг ч гэж үздэг. Эрт босдог хүнд “бурхан бэлэг өгдөг” гэсэн үг бий. Энергийг хуримтлуулж, бодолдоо төвлөрүүлэхэд хамгийн тохиромжтой цаг энэ төдийгүй, ингэж дадал болгож чадсан хүн маш эрүүл бөгөөд аарүул ухаантай байдаг. явахад цусан дахь “амилонд бета” уургийн хэмжээ ихэсдэг. Тус уураг нэмэгдсэнээр хүмүүс ой тогтоолт мууддаг өвчтэй болдог. Тэгвэл унтаж байх үед тус уураг өөхөнд шимэгддэг ажээ. Мөн дархлааг дэмждэг “ситокин” уургийн ялгарал зөвхөн унтаж байхад ялгардаг. Тийм учраас нойргүйтдэг өвчтэйхүмүүсийн архагөвчнүүд сэдэрч, хорт хавдрын идэвхжил нэмэгддэгийг эрдэмтэд хулгана дээр туршин баталжээ. Дэлхийн  эрүүл  мэндийн байгууллага (WHO)-аас гаргасан судалгааны баримтаас харахад хорт хавдартай гэж оношлогдсон хүмүүсийн 64 хувь нь нойргүйдлийн асуудалтай байжээ. Мөн тус байгууллагаас гаргасан нэгэн сонирхолтой судалгаанд гар утас, компьютер, элдэв цахилгаан төхөөрөмж ихээр хэрэглэх болсонтой холбоотой, хүн төрөлхтөний нойр 1942 оныхоос 20 хувиар багассан байна.

Бөх унтахын тулд хүнд юу хэрэгтэй вэ?

Унтаж байгаа хүнд агаар маш чухал. Тийм учраас унтахын өмнө салхивчаа онгойлгож өрөөгөө цэвэр агаараар цэнэглэ. Унтаж байгаахүнд 17-19 С хэм хамгийн тохиромжтой. Унтах өрөө харанхуй байх ёстой. Гар утас, таблет, телевизор, компьютер зэргийн цэнхэр гэрэл нойрны  даавар ялгаруулалтыг багасгадаг. Өөрөөр хэлбэл дэлгэцийн цэнхэр гэрлийг тархи хүлээж авахдаа өдөр байна гэж биед сануулдаг. Унтах орчноо аль болохоор чимээ багатай байлгаарай. Төв мэдрэлийн систем өдөржин авсан мэдээллээ цэгцэлж хэрэггүйг нь ялгаж устгах явц идэвхждэг учраас гаднаас өгч байгаа элдэв дуу, чимээ хархин дахь мэдээллийн эмх замбарааг алдагдуулж нойрны ач холбогдлыг багасгадаг. Дэрний хувьд өндөр ч биш, намхан ч биш агаар салхи нэвтрүүлдэг, хүзүү хэт нухахгүй, тархи, нурууны судаснууд дарагдахгуй байхаар тохируулах хэрэгтэй. Та дэрэн дороо өөрийн эрхгүй гараа хийж унтдаг бол дэр намдаж байна гэсэн үг 

Амьтдын нойр

Амьтан бүр өөр өөрийн онцлог нойртой байдаг. Тухайлбал, нэг хоногт аварга могой “Пайтен” 18, муур 12,1, шампанзе сармагчин 9,7, хонь 3,8 африкийн заан 3,3, анааш 1,9, коала баавгай 22 цаг унтдаг гэнэ. Харин далайн гахай 15 хоног тархиныхаа зөвхөн тал хувийг ажиллуулж чаддаг. Өөрөөр хэлбэл хагас унтаа, хагас сэрэнгэ байдалд шилждэг гэсэн үг. Нугас, галуу зэрэг олон мянган бээр нүүдэллэдэг шувуудын цуваан дундах хэсэг нь унтаа байдалтай нисдэг бол цувааны толгой, сүүл хэсэгг нисч буй шувууд сэрэнгэ байдалтай жигүүрлэдэг. Ичээнд ордог амьтдыг бид унтдаг гэж боддог гэтэл тийм биш. Ичээнд орох нь аюулаас хамгаалах, хүйтнээс дайжих, энергиэ  хэмнэж буйн нэг хэлбэр юм. Нойрсолтоос өөр байдалд шилдэг гэсэн үг.

Нойрны тухай сонин хачинаас

1942 онд Югославын иргэн Микуличийг долоон настай байхад ойролцоо нь бөмбөг дэлбэрснээс болж, 47 жил огт унтаагүй. Тэрээр хүмүүсийг унтсан цагаар гудамж, талбайгаар зугаалж цагийг нөхцөөдөг байжээ. Цэргийн албанд татагдсан хойноо ч тэр шөнийн манаанд гарах дуртай байв. Түүний ой тогтоолт маш сайн бөгөөд хамт алба хаасан цэргүүдийнхээ нэр, бууны дугаар, гэрийн хаягийг нь олон жилийн дараа ч мартаагүй байсан гэнэ. Харин хамгийн олон жил унтсан хүн бол Унгарын Аугунана Лангард гэдэг эмэгтэй ажээ. Тэрбээр охиноо төрүүлээд зургаан цаг хагасын дараа гүн нойрсч, 22 жилийн дараа сэржээ. Энэ хугацаанд нүд нь нээгддэг хоол өгөхөөр идчихдэг, зарим яриаг ойлгодог байсан нь хачирхалтай. Олон эмч түүнийг унталтаас нь сэргээхээр оролдож, элдэв эм тариа, дуу чимээ ашигласан ч огтхон ч үр дүнд хүрээгүй байна. Түүний зүүдэндээ өнгөрүүлсэн 22 жилийн хугацаанд охин нь том болж нөхөр, хүүхэдтэй болсон байна. Гэтэл нэгэн өдөр А.Лангард гэнэтхэн “Орой болчихлоо, охиноо хөхүүлье” гэсээр сэржээ. Энэ үед үе тэнгийнхэн нь өтөлж хөгшин болсон ч А.Лангард маш бага хөгширсөн байжээ. Гэвч тэрээр сэрснээсээ хойш нэг жилийн дотор маш хурдан хөгширч, 5 жил л амьдарчээ. Одоо хүртэл шинжлэх ухаан ийм нөхцлүүдийг тайлбарлаж чадаагүй л байна.

Их эмч, хошууч С.Цэгмэдсүрэн