Дугуйгаар аялагч герман бүсгүй Анне Вествордз Монгол оронд аялж байх хугацаандаа мэдэрсэн аймшигтай зүйлсийн талаар өөрийн блогтоо бичжээ.

Тэрээр Монголын 12 настай хөвгүүнээс 60 хүртэл насны бүхий л эрчүүд ганцаар аялагч Анне Вествордзоос ямар нэгэн байдлаар сексийн тухай асууж, түүнтэй унтахыг оролдож байсныг өөрийн блогтоо нилээд дэлгэрэнгүй бичсэн юм. Түүний энэхүү нийтлэлийн дор ижил зовлон амссан эр, эм олон аялагчид түүхээ бичсэн нь харамсмаар! Харин энэ тухай Монголын зарим залуус "Ийм царай муутай хүүхнийг хэн хүсэх вэ", "Энэ тэнэг хүүхэн үүнийгээ нотлох хэрэгтэй" зэргээр өөрийн фэйсбүүк хуудсанд сэтгэгдлээ илэрхийлжээ. Магадгүй Монголчууд үнэн үгэнд дургүй юу? Анне Вествордзын бичсэн нийтлэл үнэний ортой эсэхийг бүсгүйчүүд, эмэгтэйчүүд маань илүүтэй нотлох биз ээ. Ганцаар яваа, тэр тусмаа Монголчуудын хэлээд буй шиг "Царай муутай" гэх тодотголтой бүсгүйг элэг барин зөвхөн секс дур хүслээ хангах зорилгоор өдөж хоргоох тохиолдол цөөнгүй байдгийг үгүйсгэхгүй... 

***

Түүний бичсэнийг товчлон хүргэвэл: 

Сайн байна уу гэж ч хэлэхгүйгээр “секс?” хэлж, гар хөлөөрөө зааж, дохиж үзүүлдэг аймшигтай Монголчуудтай таарснаа ганцаараа дугуйгаар аялагч Герман бүсгүй Анне Вествордз блогтоо бичжээ.

Бүсгүй үгүй гэж хариулахад тэр эрэгтэй хүмүүс үнэхээрийн их гайхсан царай гаргаж байсан бололтой. Энэ эмэгтэй хотоос гараад л төв аймгийн нутаг дэвсгэрээр дайран гарах үеэсээ л бэлгийн халдлагад өртөж эхэлсэн гэнэ.

12 настай хөвгүүнээс 60 хүртэл насны малчин, суурин амьдралтай янз бүрийн хүн л түүнээс секс гэж асууж, унтахыг оролдож байсан аж. Дэлгүүрээс ус авахад худалдагч нь, Увсын гэр гуанзад хоол идэх үеэр, сумын төвөөр дайраад гарахад, хээр хонож байхад нь есөн шидийн Монголчууд түүн дээр ирж, бүгд л тэр үгийг тоть шиг давтаж хэлж байсан гэжээ.

Эхлээд хотын ойролцоо, Төв аймагт болохоор ингэж байна гэж бодож байсан ч, Төв аймгаас Увс хүртэл бүх аймагт ингэж үйлээ үзэж, хар дарсан өдрүүдийг өнгөрөөсөн гэнэ.

“Монголын аймшиг” гэсэн нийтлэлд “Увс аймгийн залуучууд миний гуя, хөхийг шууд барьж, тэмтэрч байсан, усны саваа дүүргэх гээд зогсож байхад хоёр хөлний завсар гараа оруулан базах жишээний. Би дэлхийн 50 гаруй улсаар аялж байсан, гэхдээ хэзээ Монголд болж байсан шиг явдал гараагүй. Хүмүүс Исламын орнуудад эмэгтэй хүн аялахад их хэцүү гэж ярьдаг ч, миний аялсан Исламын 7 улсад надад хүндэтгэлтэй хандаж байсан.
Монгол улс Буддийн шашинтай, гэхдээ дээрэнгүй шовинист үзэл, сексизм буюу хүйсээр ялгаварлах үзэл дээр зэргийн газар авсан газар. Энэ улсын нийгэм үнэндээ дампуурсан газар, бүр жаахан хөвгүүдэд эмэгтэйчүүдийг дайрч, доромжлох нь хэвийн гэж заадаг. Монгол бол ужиг өвчтэй өвчтөн” гэжээ.

http://annewestwards.com/2016/10/the-dark-side-of-mongolia/