Солонгосын алдарт жүжигчин Жу Мин Ги энэ сарын 9-ны өдөр амиа хорлосон байдалтайгаар олджээ. Сүүлийн өдрүүдэд түүний тухай таагүй мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан юм. "Cheongju" их сургуульд багш, профессор хийдэг түүнийг оюутнууддаа бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгаад байсан юм.

Энэ бүхнийг тус сургуулийн төгсөгч шинэхэн жүжигчин Сон Ха Нэүл олон нийтэд ил болгожээ.

Тэрээр: "Профессор  Жу Мин Ги Солонгосын нэр алдартай жүжигчин учраас сургуульдаа төдийгүй оюутнууд дундаа ч нилээдгүй нэр хүндтэй, эрх мэдэлтэй багшийн тоонд ордог байсан. Тэрээр ихэвчлэн оройн цагаар эмэгтэй оюутнуудтай албан ёсоор уулзалт хийх нэрийдлээр дуудаж хамт уухыг тулгадаг. Нэг өдөр багш намайг дуудахад би татгалзаж чадахгүй учир очсон. Гэвч тэр хамтдаа уухыг тулгаж өөртэй нь унтахыг санал болгосон. Намайг угаалгын өрөө орох хооронд багш хувцсаа солиод намайг оронд хэвтэхийг хүссэн. Би түүнийг эсэргүүцэх гэж оролдсон ч тэр хэтэрхий хүчтэй" байсан хэмээн мэдэгджээ. Энэ мэтчилэн түүний тухай олон гомдлууд "Cheongju" их сургуулийн оюутнуудаас ирээд байсан юм. Харин энэ бүх асуудлыг тэвчиж чадалгүй жүжигчин Жу Мин Ги амиа хорлосон байдалтайгаар олджээ. Түүний үлдээсэн гэрээслэлд "Болсон бүх хэрэг явдалд гүнээ харамсаж байна, Энэ бүхнийг дахин тэсвэрлэхэд маш хүнд байна" хэмээгээд "Cheongju" их сургуулийн бүх ажилчид, оюутнуудаас уучлал хүссэн байжээ. 

www.Dorgio.mn