Сайн байцгаана уу. Би 4 сартай хүүхэдтэй, нөхөр өөр охидууд руу хонъё өнжье гэж чат бичсэн байсан. Энэнээс болоод бидний хооронд нэлээд маргаан болоод намжаад байсан.

Тэр явдлаас хойш нөхөр дахиад чат бичсээн. Тэгэхдээ дахиад л уулзаж учраагүй гэж биеэ өмөөрсөн. Аав ээжтэй нь бид бүгдээрээ ярилцаад ахиж тэгэхгүй байхаар тохирсон. Би уучилсан. Гэтэл өчигдөрхөн ахиад л давтагдлаа. Хэд хоногийн өмнө бас утсаа нуугаал гүйгээд. Харсан чинь ажлынхаа хүнтэй зүгээр л чатласан байна лээ. Гэхдээ жаахан аальгүйтсэн байсан л даа.

Гэхдээ би юм бодоогүй ээ. Яагаад нуугаад байгаан л гэсэн. Энэ удаа би гомдох гэхээс илүү тэр хүний сэтгэцийн эрүүл эсэхэд эргэлзэж байна. Бас л уулзаж учраагүй, чамд хайртай гэсээр. Би залхаж байна аа.Бас халамж муутай, хүүхэд хажууд нь уйлаад байхад фб ухаал хэвтээд байсан.

Заримдаа гайгүй ч юм шиг, заримдаа гайтай ч юм шиг. Нэг тийм орон гаран хайр. Хэлэх үг нь хайртай. Хэрэг дээрээ үгүй ч юм шиг. Мэдэхгүй юм аа. Салсан нь дээр юм шиг байна.