Хайртай эхнэрээ алдаад удаагүй байгаа дуучин Т.Дэлгэрмөрөн нэг зүйлд ихэд бухимджээ. Учир нь түүнийг нас барсан хэмээн цуу тарсан нь ийнхүү бухимдах шалтгаан болсон байна. Тэрээр үүнийг хийсэн хүнд зориулж “Aмьд хүнийг үхүүлж ашиг хонжоо хайгсдыг, Арван тамаар долоон үеэр нь хараал идэг. Есөн нүхээр нь буян нь урсаж, Ёроолгүй галавт үүрд хадагдаг түй” нилээд ширүүн хараагаад авсан байна.