ТВ-9 телевизийн 3-р сарын 14-нд гарсан мэдээллийн хөтөлбөрөөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Д.Одгэрэлийн талаар мэдээлэл цацагдсан билээ.

Иргэн Д.Одгэрэл нь 3 хүүтэйгээ хамт амьдардаг бөгөөд тархины хорт хавдар, савны хорт хавдар гэсэн хоёр төрлийн хавдраар өвчилсөн тул ажил хийх боломж байдаггүй байна. Түүний гурван хүүгийн том нь цэрэгт явсан, дунд хүү нь коллежд суралцдаг бол бага хүү нь 11 настай юм байна. Өөрийн биеийн байдлаас болж том хүүгээ 8 дугаар ангиас нь сургуулиас нь гаргасан учир хүү нь ар гэрээ тэжээдэг байсан ч цэрэгт татагдсан тул дунд хүү нь ээж дүү хоёроо асардаг аж. Сардаа нэг удаа цуйван хийж идэх нь тансаг хоол болдог хэмээн ярьсан Д.Одгэрэлийн гэр бүл бага хүүхдийн 20,000 төгрөгөөр сарын амжиргаагаа залгуулдаг юм. Гэсэн хэдий ч түүний гурван хүү зөв хүмүүжилтэй, сайн хүн болон өсөж хүмүүжиж буй нь бичлэгээс харагдаж байлаа. Уг мэдээлэл гарсан даруйд маш олон хүмүүс Д.Одгэрэлийн гэр бүлд тусалхыг хүссэн учир ТВ-9 телевизийн хамт олон хандивын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ. Сайхан сэтгэлт  Монголчууд та бүхнийг Д.Одгэрэлийн гэр бүлд туслахыг уриалж байна. 

Хандивын данс: ХААН банк 5431057155, Данс эзэмшигч Д.Одгэрэл 

www.Dorgio.mn