Би анх удаа эрэгтэй хүнтэй үнсэлдэж билээ. Тэгээд үнсэлтээс хойш яг долоо хоногийн дараа түүнтэй унтсан. Би онгон гэдгээ тойруугаар нэг хэлсэн.

Секс хийхээсээ өмнө ариун сайхан хайрыг мөрөөддөг байлаа. Бас их өвддөг байх гэж төсөөлөн боддог байсан. Түүнд онгоноо цоолуулж байхад надаас цус гараагүй, бага зэргийн өвдөлттэй байсан. Гэхдээ жорлон орж бие засаад 00 цаасаар арчихад жаахан цусархуу юм мэдэгдэж байсан. Тэр миний насыг бодоод намайг огтхон ч онгон гэж итгээгүй. Анх түүнтэй байхад би чармай нүцгэн ичээд бас яах учраа олохгүй дээшээ харсаар дуусгасан. Огт туршлагагүй дээр нь эрэгтэй хүнтэй тийм ойрхон байж үзээгүй болохоор их сандарсан л даа.

Гэхдээ тэр миний насанд болоод огт итгээгүй байх л даа. Тэрний итгэх эсэх нь надад хамаагүй байсан. Би түүнийг л хамгийн хүсэж хайрлаж байсан. Одоо ч гэсэн түүнд хайртай гэж бодохоор заримдаа өөрийгөө зүхэх юм. Эмэгтэй хүн анхны эр хүндээ маш их хайртай байдаг юм шигээ. Гэхдээ тэр надад хэлэхдээ, ха ха ха гэж бичээд чи өмнө нь эрчүүдтэй байдаг л байсан байлгүй дээ гэж билээ.

Анхны шөнөөс хойш би түүнийг ахиж олж хараагүй ээ. Миний нэг удаагийн татгалзсаны хариуд өөрийгөө надад огт харуулаагүй дээ. Туршлагатай эр хүн эмэгтэй хүнийг яаж зовоож, чадахаа сайн мэддэг юм билээ. Тэр огт чимээгүй болчихсоны дараа ямар хэцүү байсан гээч. Тэрэнд түр зуурын л секс хэрэгтэй байж дээ. Хүн яахаараа өөрийнх биш болох зугтаагаад байдаг зүйлст дуртай байдаг юм бол. Би яаж түүнийг бодлоосоо бүр мөсөн арчаад хаях вэ. Дахин өөр хүнтэй учирвал түүнийг мартаж чадах болов уу.