Говь-Алтай аймгийн Тонхил сумын  төвөөсөө 100 км-ийн зайд хаднаас боомилж нас барсан хоёр хүн байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

 Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиход эрэгтэй эмэгтэй хоёр хүн боомилж нас барсан байдалтай байжээ. Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр нас барсан хүмүүсийн халааснаас нь гэрээслэл олдсон байна.

Уг гэрээслэлд гэр бүлийн хүмүүс гэдгээ бичээд сум алдсанаас болж гурван настай хүүгийнхээ аминд хүрсэн талаар бичжээ. Улмаар амьдрал утгагүй санагдсан хэмээн бичсэн байжээ.