Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэсээс тус дүүргийн 28 хороодын нутаг дэвсгэрт хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудыг хамруулсан сургалт зохион байгуулжээ. 

"Мэргэжлийн хяналт- Иргэдийн оролцоо- Хороо" сэдэвт уг сургалтаар хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилт, мэдлэг мэдээллийн түвшин дээшлүүлж, цахим мэдээллийн сан хэрхэн бүрдүүлэх зэрэг сэдвээр ярилцан иргэдэд мэдээлэл олгосон байна. Үүнээс гадна хүнсний худалдаа, үйлчилгээний газруудын үйлчилгээ явуулахад тулгамддаг зөрчил, анхаарах асуудал, хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодолд тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгснөөс гадна чанаргүй бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгчээ.