Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 25. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 8. Адъяа гараг. Өглөгт охин одтой, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх
                          Шүтэн барилдлага: Сансар
                          Суудал: Ус

Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна ...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Тэвчээртэй байж эмх журамыг тогтоох өдөр. Гэр бүлийн харилцааны найрсаг байдал эмх цэгцтэй байхаас эхэлнэ. Өнөөдөр зарим төлөвлөгөөнүүд нь цуцлагдах хэрэгтэй болно. Таны хайртай бүх хүмүүс тантай хамт байгаа гэдгийг харах болно. Харин таныг урьд нь гомдоож байсан хүн эсвэл үйл явдал учрах юм уу давтагдвал та хашир сууж том болсон гэдгээ харуул.


ҮХЭР (4/20-5/20)

Үхрүүдийн сонор сэрэмжтэй байдал өндөрсөнө. Энэ нь өнөөдөр эхэлж буй цочмог үйл ажиллагаа биш юм. Урьдын анхааруулга ёсоор өнөөдөр ч та элдэв гэнэтийн муу зүйлээс сэрэмжил. Ялангуяа жолооч нар жолооны ард хянамгай бай аливаа осол аваараас сэрэмжил. Нарийн мэдрэмж анхаарал тань төвлөрсөнөөр өндөр байна. Гэхдээ хэт их самгардалгүй өөрийн гол зорилгодоо анхаарал хандуул. Гэр бүлээ бат бэх байлгах шийдвэрийг чи аль хэдийн гаргасан. Өнөөдрөөс орлого зарлагаа хатуу тооц. Энэ нь таны удахгүй гэр бүлийнхээ сайн сайхны төлөө төлөвлөж буй худалдан авалтаа хийх эхний алхам.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны бие сайн зорилго хүслээр дүүрэн байна. Бодож эргэцүүлэх нь танд ухаарал авчирна. Оюуны чадвар өндөр байна. Өнөөдөр жижиг зүйлд ч хянамгай хандаж чадна. Харилцаа холбоо саадгүй бүтнэ. Найз нөхөдтэйгөө мэдээлэл солилцон, дотны хүмүүстэй анхаарал тавь. Гэр бүлийн амьдрал болон олон нийтийн ажлаас санаанд оромгүй нөхцөл байдалтай тулгарна. Гэхдээ ихрийнхэн биеэ хэрхэн авч явахаа мэддэг.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Дотоод бие махбодь харагдаж байгаагаасаа илүү муу байгаа тул зан ааш тавгүй байна. Эрүүл мэндээ шалгуулж, эмчилгээ хийлгэснээр дээрдэнэ. Та юу ч хийж байсан олон нийтийн болон хувийн амьдралаа тэнцвэржүүлэхээс зайлсхийж мэдэх юм. Гэрийн засал чимэглэл танаас бүтээлч ажиллагаа шаардах тул дотоод засал хийх ур чадвараа хөгжүүлэхийг хичээгээрэй. Ганц бие эцэг эхчүүд хүүхдүүддээ тохирох асрагчийг олоход нэлээн бэрхшээлтэй байх хэдий ч бууж өгч болохгүй. Танд бүх зүйлсэд тусалж чадах вэб хуудас интернэтэд олон тул түүнийг ашигла.


АРСЛАН (7/23-8/22)   

Таны хувьд гэр бүл хамгийн чухал зүйл бөгөөд хайртай хүмүүстээ заавал цаг гарга. Гэр бүлээрээ эсвэл ойр дотны хүмүүстэйгээ салхинд гарч, тоглож наад. Өөрийгөө дарамт шахалт, аюултай байдлаас чөлөөл. Ганц бие хүмүүс шинэ харилцаа тогтоох магадлалтай. Эсвэл гойд сайхан хэн нэгэнтэй уулзана. Хосууд гэртээ аз жаргалтай мөчийг өнгөрөөх бөгөөд энэ хорвоо бүх зүйл сайхан санагдана. Үнэтэй хором мөчийг дэмий алдах хэрэггүй.


ОХИН (8/23-9/22)

Од гарагийн байрлал, тэдний ивээл танд нөлөөлж байгаа учир бүх ажил хэрэг анхны оролдлогоор л бүтэх болно. Та бүхнийг чадаж бүх асуудлаа шийдэж амжина. Хүчтэй гар таныг ивээж байгааг та мэдэрнэ. Сэтгэл санаа тогтворжиж бүгд өөр өөрсдийн байранд орох болно. Танд хэн нэгэн ашигтай ажил хэргийн санал тавьж магадгүй ба гэвч үр дүнг нь үзэхийн тулд удаан хугацаагаар хүлээх хэрэгтэй болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр та үнэхээр жаргалтай байна. Дотны хүмүүстэйгээ хаа нэг тийшээ явж амарна. Хүмүүстэй харилцахдаа уян хатан бай. Хэрэггүй зүйлд санаа зовох хэрэггүй. Гэхдээ таны эерэг зан чанаруудыг ашиглах гэсэн ёс зүйгүй этгээдүүдэд ашиглуулахаас болгоомжил. Гадуур гарах хэрэггүй. Гэмт халдлагаас болгоомжил. Та гадаад оронд байгаа бол танихгүй хүнд туслах гээд хэрэггүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Гэр орноо өөрчлөх зэрэг асуудлууд толгой өвтгөнө. Таны хайр дурлалын харилцаанд од эрхэс нөлөө үзүүлэхээс гадна та маш завгүй байх болно. Гэр бүлийн асуудлаар шийдвэрээ өөрөө л гарга. Хэн нэгнээс зөвлөгөө авах хэрэггүй. Өөртөө итгэлтэй байж аль замаар явахаа шийд. Хайр дурлалын харилцаанд гараад байсан асуудлаа шийдэхдээ чин сэтгэлээсээ ярилцаж бие биеэ ойлгож, сайн сонсох хэрэгтэй.


НУМ (11/22-12/21)

Цэвэр агаарт амрах, бүтээлч үйл хий. Өнөөдөр сэтгэл санааныхаа хөөрлийг хяна. Та сэтгэл санаа тогтворгүй байна. Иймд өөрийгөө сайн хяна. Хайр дурлалын харьцаа амаргүй байна. Хууртагдаж гансарч болзошгүй. Нумынхан ойрын хүмүүстээ анхаарал тавь, тэдэнд таны энэрэл дутагдаж байна. Анхаарал халамжийг сэтгэл зүрхнээсээ гаргавал, хүссэн үр дүнгээ авах болно.


МАТАР (12/22-1/19)

Өдрийн тэмдэглэлдээ бичсэн бүх зүйлүүдээ цэгцэл, өдрийн тэмдэглэл тань удахгүй хэрэг болно. Уран бүтээлч матрууд ямар нэгэн санааны араас хөөцөлдөх мэт мэдрэмж авна. Мөн ямар нэгэн зөнтэй зүүд зүүдэлнэ. Түүний тайлал нь та өөрөө өөрийгөө эмчлэх арга юм. Өөрөөр хэлвэл энэ бүх зөн дохиог од эрхэсээс ирсэн гай эсвэл бэлэг эсэхийг таны оюун ухаан тайлах учиртай. Гэхдээ амьдралаас хэт тасарч бодлогоширох хэрэггүй. Маргааш нар мандахаараа мандана.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр өөрийн хүч чадлыг дэмий зүйлд үрэн таран хийхээс сэргийл. Анхаарлаа дээд зэргээр төвлөрүүл. Таны урам зориг, зөн билэг өндөр байх хэдий ч таны гаргасан төлөвлөгөө санаачилгад мэдрэмж, бодит чадвар дутагдах болно. Өнөөдөр хэдийгээр амралтын өдөр ч та ажлаа хийх шаардлагатай байгаа бол дотны хүмүүстээ үүнийгээ сайн ойлгуул. Зарим нэг дутуу байгаа, ойрын хугацаанд хэрэгтэй ажилаа анхаарал сарнихгүй орчинд хийж гүйцээхэд тохиромжтой үе.


ЗАГАС (2/19-3/20)

Толгойн өвчин энэ өдрийн туршид таныг зовоож, ажиллахад хүнд болгож, улмаар сэтгэл санааны байдлыг огцом муутгах аюултай. Энэ өдөр амьдралын асуудлуудыг зүрх сэтгэлдээ ойр хүлээн авахгүй байхыг анхааруулж байна. Ялихгүй өөрчлөлтөөс болж танд тогтсон нэг хэвийн байдал танаас стрессээ багасгахыг шаардана. Мөнгөтэй холбоотой хэлэлцээр, өмч хөрөнгийг тань өндрөөр үнэлэх байдал зэрэг санаандгүй мөртлөө тааламжтай зүйлс таныг хүлээж байна. Мөн бусад хүмүүсийн сайхан сэтгэл, эрх мэдлийг ашиглахаа хязгаарлаж эхэл. Мөнгөө жинхэнэ баяр баясгалан авчирч чадах зүйлд зарцуулах хэрэгтэй. Амралтын энэ өдрөө хайртай хүнтэйгээ хамт өнгөрөө.