Хүүхдийн хүчирхийллийн асуудал нийгэмд хурцаар яригдаж байгаа энэ үед дахин нэг хүүхэд хүчирхийлэлд өртжээ. Хүүг хойд ээж нь суран бүсээр улаан эрээн болтол нь ороолгосон байна. Хүү ээжээсээ айхын эрхээр гэрээсээ зугтаж хүчирхийллийн эсрэг төвийн байранд гурав хоног хоносон гэнэ. Тус төвийн ажилчид хүүгийн багш руу ярьж улмаар багш нь гэрийхэнтэй нь холбогдсноор бүх зүйл ил болжээ. Энэ мэтчилэн бага насны хүүхдүүд бие болоод сэтгэлийн олон төрлөөр хүчирхийлэлийн золиос болсон тохиолдлууд гарсаар байна. Үүний эсрэг энэ сарын 31-ны өдөр буюу ирэх хагас сайн өдөр 11:00 цагаас "Төв талбай"-д орон даяар жагсаал зохион байгуулах гэж байгаа билээ. Өнөөдөр бид тэмцэхгүй бол маргааш таны ч хүүхэд хүчирхийлэлд өртөж болно гэдгийг эцэг эхчүүд болон ирээдүйн аав, ээж болох залуу үе маань ухамсарлах нь зүйтэй.