УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ш.Содбилэгийн эхнэр Э.Туулын хариуцан ажлуулдаг "Ажигана" группыг ДЭМБ-аас шувууны ханиад дэлгэрсэн хориотой бүс нутгаас олон тооны дэгдээхэйнүүд оруулж ирлээ хэмээн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан буруутгасан юм. Үүний улмаас уг тахианууд хил дээр саатуулагджээ. Харин энэ тухай Э.Туул хэлэхдээ эдгээр тахиануудыг бүгдийг нь мэргэжлийн байгууллага шалгаж ямар нэгэн хүний эрүүл мэндэд харшлах зүйл байхгүйг баталсан гэсэн юм. Ийнхүү тэдний маргаан Э.Туулын талд шийдвэрлэгдэж "Оргио" тахианы үржлийг сайжруулах зорилгоор авчирсан дэгдээхэйнүүдээ хилээр гаргаж чадсан байна. Үүнд эгдүүцсэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: "5 саяын цүнх, 10 саяын даашинзаараа гайхуулдаг бүсгүйд үг хэлээд ч яах билээ. Гартаа санжигануулдаг цүнх, эсвэл өрөөсөн туфльээрээ хэдэн хоосон толгойтуудыг хөлслөн авч дайрсаар.., за би тэдэнтэй ч юу ярих вэ..зүгээр Цензургүй сурвалжлагаа хийе. Гэхдээ дахиад тахиа дэгдээхэй оруулахдаа хууль зөрчвөл дахиад л шууд мэдээллэх болно доо!!! Харин цүнх, гуталных нь мөнгөөр хууртаж яваа зарим хоосон цээжтэй хүүхнүүд одоо тайвшир. Та нар сайн ажиллаа...гэхдээ Мөнхбаясгалан руу ингэж дайраад үр дүн гардаггүйг одоо хүртэл ойлгоогүй яваа чинь хоосон цээж хоосон толгойн чинь нотолгоо" хэмээжээ. 

www.Dorgio.mn