"Гала" хамтлагийн Ану гэхээс илүүтэй "Завгүй ээжийн блог"-оороо бүсгүйчүүд тэр дундаа ээжүүдийн хүндлэлийг хүлээгээд буй 5 хүүхдийн ээж дуучин Ану "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг" нэгджээ. 

Тэрээр: "Чин үнэнийг хэлэхэд манайд Путин шиг удирдагч үгүйлэгдэж байна нийгэм дэх бүх асуудалаа цаг алдалгүй шийдээд шийдээд явчихдаг хэнээс ч хараат бус удирдагч!!!болохгүй бүтэхгүй дүүрэн байхад нэмээд бид өөрсдийнхөө,эх орныхоо ирээдүй болсон үр хүүхдүүдээ сүйдлээд эхэллээ.Яагаад хэн нэгэн энэ бүхнийг өөрчлөхөөр дорвитой зүйл хийхгүй байгаа юм бээээ????Таарсан хүн бүр л хүүхдүүдээ аваад гадагш гарч амьдрана гэх болж энэ бүхний учрыг тэгээд хэн олох вэ?орхиж явлаа гээд өөрчлөгдөх зүйл хэр байх бол Эх орондоо амар тайван амьдралын бид өөрсдөө бий болгох хэрэгтэй гэж бодогдохгүй байна уу? Дарга цэрэг болсон хүмүүс нь хийх ёстойгоо хийгээд дор бүрнээ хичээхэд болохгүй зүйл баймааргүй мэт санагдах...Хэлэх үг олдохгүй үе ирдэг л юм байна.Нэгдэх хэрэгтэй байна тэгэж чадвал үр дүнгээ үзэж чадна,Цаг нь болсон гэж бодогдохгүй байна уу? эцэг эхчүүдээ энэрэлт сэтгэлт хүмүүсээ??? Яг одоо та уншиж байгаа бол үр хүүхдүүдээ хамгаалах эрхийн төлөө  3 сарын 31-ны 11 цагт нэгдээрэй" гэжээ.