Өнөөдөр Монголын нийгэмд авилгал хээл хахууль, эмэгтэйчүүд болоод хүүхдийн хүчирхийлэл, эрх мэдэл албан тушаалд толгойгоо мэдүүлсэн албатууд, тэдний ирээдүйн залгамжлагчид болох өөрийн гэсэн үзэл бодолгүй цүнх барьсан залуус, ядуурал, газар шороо зэрэг тулгамдаж буй асуудлууд цөөнгүй.

Тэгвэл энэ бүхний араас Монгол улсын үнэ цэнэ бүхий төрийн одон медаль Хятад хүнд хаяглагдаж байгаа нь туйлын харамсмаар. СБД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-гоор Хятад улсын иргэн Жянь Шянь Мей /Монгол-Хятадын найрамдал сургуулийн захирал/, "Алтангадас" одонгоор Хятад улсын иргэн Жан Шао Фен /Монгол-Хятадын найрамдал сургуулийн  сургалтын менежер/ нарыг шагнахаар зэхсэн байна.

Эрх мэдэл албан тушаалд "Толгойгоо мэдүүлсэн" энэ мэт төрийн албатуудад эх орноос нь илүү өөрийн эрх ашиг туйлаас чухал учир тэднийг бүхэлд нь албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл Монголын нийгмийн ялзрал энэ хэвээр үргэлжлэх биз ээ... 

О.Пүрэвмаа 

www.Dorgio.mn