Сүүлийн өдрүүдэд "Гацуурт" компаниар овоглосон Л.Чинбаттай холбоотой асуудлууд чих дэлссээр байна. Түүнийг "Монгол бөхийн өргөө"-г хувьдаа авахаар дайрч байна хэмээн хэвлэлүүд онцолсон бол нэгэн иргэн түүнийг залуухан амрагтай түүнээсээ хоёр ч хүүхэдтэй хэмээн бичсэн байдаг.

Тэгвэл уг асуудалд няцаалт өгсөн Л.Чинбат захирал үндэсний үйлдвэрлэлийн үхрийн мах махан бүтээгдэхүүний дээж хэрэглэгчдийн гарт хүрэх гэж буй сайхан мэдээг дуулгасан юм.

Тэрээр: "10 орчим жил алдаж онон хөгжүүлсний эцэст үхрийн мах махан бүтээгдэхүүнүүдийн маань дээж оны эцсээр хэрэглэгчдийн гарт хүрэх сайхан боломж бүрдэж байна. Харин эрүүл мах бэлтгэхийн тулд малын эрүүл мэнд, махны ариун цэвэр хамгаас илүү чухал. Энэ бүхнийг судалж оновчтой төгс шийдэл олохоор эдгээр өдрүүдэд Герман улсад хүнсний технологи, аюулгүй байдал, сав баглаа боодлын үзэсгэлэнд оролцож олон шинэ зүйл сурч мэдэж, мэргэжлийн олон түншүүдтэй болж авч байна.

Сайны хажуугаар саар гэгчээр намайг эзгүйд зориуд буруу ойлголт төрүүлэхээр хэд хэдэн мэдээллүүд гарчээ.

Энэ олон жил ажиллаж хөдөлмөрлөөд эцэст нь зүдэрлээ зүдэрлээ гэхэд арай ч бөхийн өргөөнд шунаж буяндаа бузар хийхгүй гэдгээ хэлье ээ. Харин би шударга бус юманд үнэн голоосоо дургүй. Өөрсдийгөө хөх тэнгэртэй ижил хэмжээнд өргөмжлөн хуулийн дээр заларч нийтийн эрх ашгийг уландаа гишгэдэг иймэрхүү шударга бус үйлдлүүдтэй бол хэрхэвч эвлэрэхгүй. Энэ бол зарчмын асуудал. 

Монгол бөх, монгол бөхийн өргөө бүх Монголчуудынх байх ёстой!" гэсэн юм.

Харин түүний энэхүү мэдээлэл доор УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа түүнийг ХХААЯ- аас 3 тэрбум төгрөг зээлээд буцааж өгөлгүй олон жил болсныг дурьдаад хэрвээ Л.Чинбат уг мөнгөө гэрээ ёсоор эргүүлэн төлсөн бол дараагийн олон аж ахуй махны үхрийн аж ахуй эрхлэх боломжтой байсан гэжээ. Мөн тэрээр "Шударга бус юманд үнэн голоосоо дургүй гэхээр чинь тэссэнгүй. Шударга л бай л даа" хэмээн бичсэн байна. 

О.Пүрэвмаа

www.Dorgio.mn