Монголд нийтийн тээврийн асуудал шийдвэрлэх ёстой асуудлын нэгт зүй ёсоор багтдаг. Энэ дундаа техникийн бүрэн бүтэн байдал хөдөлгөөнд оролцоход нэн чухал зүйлсийн нэг юм. Тэгвэл 3 сарын 25-ны өдөр 21 цагийн орчимд "Сутайн буян" компаний автобус техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас ТБД андуудын автобусны буудал дээр шатсан хэрэг гарчээ. Азаар хүний амь нас эрсдээгүй байна. Тус компаны автобус 2015 онд мөн замаасаа гарч автобусны буудлын шилэн самбарыг мөргөсөн хэрэг гарч байсан юм.