Багануур хотод цахилгаан станц барих нэрийдлээр Хятад хороолол сүндэрлэж буй тухай мэдээлэл чих дэлсээд буй. Тэгвэл Ерөнхий сайд асан У.Сайханбилэгийн ЗГ-ын үзэглэсэн энэхүү гэрээ хэдийн биелэлээ олоод эхэлжээ.

Уг цахилгаан станц нь 350mbt хүчин чадалтай хоёр блок буюу нийт 700 mbt хүчин чадалтай 1,2 тэрбум долларын өртөгтэйгээр 4 жилийн хугацаанд босож байгаа юм. Цахилгаан станц ашиглалтанд орсны дараагаар Хятадууд 21 жилийн турш ашиглана гэж гэрээнд заажээ. Уг ажлыг Хятадын "Pinggao" групп удирдан хийж байгаа бол 2015 онд хийгдсэн тус гэрээнд Монгол улсыг төлөөлөн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар гарын үсэг зурсан байна. Багануур хот дахь тус цахилгаан станц баригдсан тохиолдолд Монгол улсын цахилгаан эрчим хүчний 50 хувьтай тэнцэх хэмжээний цахилгаан зарцуулалт шаардах учир манай улсын цахилгаан эрчим хүчинд ноцтой нөлөөлнө гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм. Тэгвэл энэхүү цахилгаан станцийг Хятадууд 25 жилийн турш ашиглах бол үүндээ зориулаад ажилчдын орон сууц нэрийдлээр хэд хэдэн томоохон барилгын суурийг тавиад эхэлсэн байна. Хятадын мэдэлд шилжих тус цахилгаан станц баригдаж дууссанаар гэрээнд заасны дагуу Монголын нутаг дэвсгэрт Хятадууд 25 жилийн турш олноороо суурьших нь тодорхой болж байгаа юм. Монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын үнэ цэнэ хаана оршиж байна вэ...? 

 

О.Пүрэвмаа

www.Dorgio.mn