Сайн байцгаана уу. Намайг А гэдэг 40 гарсан бүсгүй. Хүний амьдрал их сонин байх юм. Би өөрийгөө ийм их эрч хүчтэй гэж ер бодож байсангүй.

Ер нь тааруухан муу ханьтай ханилсан эмэгтэй эсвэл нөхрөөсөө салаад ганцаараа болсон эмэгтэй хүн хэндээ ч найдах вэ дээ. Өөрөө өөртөө л итгэж, найдаж илүү их хүчтэй болдог юм болов уу. Би нөхрөөсөө салсанаас хойш зөвхөн өөртөө найдаж, өөртөө эрч хүч урмыг өгч чи чадна, чи чадах ёстой гэсэн бодлоор өөрийгөө зоригжуулж өдий зэрэгт хүрсэн. Өдий зэрэг гэдэг нь хүүгээ их сургууль дүүргэж өөрөө ч боловсрол, мэргэжлийн хувьд ахиж, хамт олон дундаа өөрийн гэсэн байр суурьтай, тав тухтай гэр оронтой болж чадсан явдал юм. Би хэний ч туслалцаа аваагүй өөрөө чадсандаа маш ихээр өөрөөрөө бахархаж надад ийм их эрч байсан гэж үү гэж өөртөө итгэх итгэл минь улам их болдог.

Энэ мэдээж сайн талтай боловч заримдаа эрэгтэй хүнтэй танилцаж харьцахлаар хэтэрхий их өөртөө итгэж, бардам зан гаргаснаар уулзалт амжилтгүй болох тохиолдол гардаг. Заримдаа нөхрөөсөө салсан нь зөв ч юм шиг санагддаг. Хэрвээ үгүй байсан бол нөхрийхөө гарыг харсан, амыг дагасан сул дорой нэгэн хэвээр байх байсан биз. Эцэст нь бүсгүйчүүд минь амьдрал маш баян бас чи чадна хэзээ ч битгий амьдралд бууж өгөөрэй гэж хэлэх гэсэн юм