1. Хэрвээ хэрэглэгчийн код, нууц үгээ мартсан бол 131313 дугаар руу асуултын тэмдэг бичиж явуулна. Анхаар: Анх ебаримт нээж байхдаа бичсэн утасны дугаараасаа явуулаарай. Ингэснээр таны утсанд хэрэглэгчийн код, нууц үг мессежээр ирнэ. 


2. Хэрвээ дансны тохиргоонд бичсэн утасны дугаараа хэрэглэх боломжгүй бол Татварын ерөнхий газарт хүсэлт гаргаж, хуучин хаягаа авах боломжтой.


3. Үнийн дүн зөрүүтэй гэсэн баримтыг засахын тулд тухайн баримтан дээрх ДДТД дугаар буюу 00000-ээр эхэлсэн тоог бичиж засна.


4. ААН илгээгээгүй гэсэн баримтыг устгаад дахин оруулна.


5. Хэрвээ бутархай дүнтэй баримт бүртгүүлэх гэж байгаа бол QR кодыг уншуулаарай.


6. Баримт бүртгүүлэхэд амжилттай бүртгэгдлээ гэсэн бичиг гарч ирсэн ч баримтууд дунд харагдахгүй байвал гараад, маргааш нь юм уу нөгөөдөр нь дахин ebarimt руугаа ороорой. Тэр үед бүртгүүлсэн ч харагдахгүй байсан баримт гарч ирэх болно.


7. Хувийн мэдээлэл хэсэгт бүртгүүлсэн таны данс хамтран эзэмшигчтэй байж болохгүйг анхаар. Хэрвээ бүртгүүлсэн данс хамтран эзэмшигчтэй бол мөнгө орохгүй болохыг анхаарна уу.


8. Хоёр аккаунттай бол ebarimt.mn сайт руу орж зааврын дагуу аккаунтуудаа нэгтгэнэ. 

9.Хэрвээ сугалаагаар хонжвор таарсан бол хувийн мэдээлэл тань баталгаажсан тохиолдолд 20 хоногт ордог. Баталгаажсан эсэхийг заавал нягтална уу.


10. Хэрвээ гар утаснаасаа Е-баримт руугаа орж байгаа тохиолдолд 2018 он гарч ирэхгүй бол app store руугаа орж update хийнэ. Хэрвээ андройд утастай бол Play store руугаа орж update хийнэ. 


11. Update хийсний дараа зарим хэрэглэгчийн код, нууц үг буруу байна гэсэн алдаа зааж нэвтрэх боломжгүй болж байгаа. Энэ үед нууц үгээ солиод дахин орно уу.


12. Е-баримтаа update хийгээгүй тохиолдолд 2018 онд бүртгүүлсэн баримтууд 2016 он гэсэн хэсэгт бүртгэгдэнэ. Харин update хийсний дараа 2018 он гэсэн хэсэгт автоматаар орох болно.


13. Баримт өгөхгүй байгаа ААН-ийг Татварын Ерөнхий газрын 18001288 болон 7577750 дугаарт залгаж “ховлож” болно. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг тус утасны оператораас лавлах боломжтой.


14. Хэрвээ дээр дурьдсан алдаануудаас өөр алдаа зааж байгаа бол Татварын ерөнхий газарт өөрийн биеэр иргэний үнэмлэхийн хамт очиж асуудлаа шийдвэрлүүлээрэй.