Шри Ланка улсын  дархан цаазат газраар аялан явсан жуулчид галзуурсан зааны халдлагад өртөн осолдох шахжээ. Заан нэг уурлахаар тун аюултай бөгөөд зам таарсан зүйлсээ эвдэн сүйтгэн гишгэлээд дайрч довтолдог.  Энэ удаад машиныг нь золтой нь унагчихаагүй бөгөөд азаар зааны халдлагаас зугтаж амжээ.