Монголчууд их сонин араншинтай улс. Хэн нэгэн “хор” байсан ч сайн гээд хэлчихвэл олноороо хошуурах уулгамч зантай. Липтэнд хэн нэгнээсээ түрүүлж орох гэнэ. Энэ зангаа замын хөдөлгөөнд оролцож байхдаа ч гаргана. Сигналиа орилууж дохиогоо өгч хүчээр хэн нэгнийхээ урдуур дайрч орж л байвал ажил албанаасаа хоцрохгүй гэж сэтгэнэ.

Үүнээс болж түгжрэл дээр түгжрэл нэмж бухимдал үүсгэдэг. Уурлаж цухалдсан жолооч нар нэгнийгээ “ П минь чи юун сүртэй н…” гэх зэргээг хараал ерөөл урсгах нь ердийн үзэгдэл мэт болсон. Энэ нь гадны жуулчдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг нь лавтай биз ээ. Forbes сэтгүүлийн сайтад дэлхийн хамгийн бүдүүлэг жолоочтой улс орнуудын жагсаалтыг гаргажээ. Үүнд,