АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан гэх мэдээлэл нэлээд хэд хоногийн өмнөөс олон нийтэд тархаад байна. Мөн тус газрын даргад Д.Дорлигжав, Б.Билэгт нарын нэр яригдаж байгаа хэмээн шуугиж эхлэв.

УИХ-аас Х.Энхжаргалыг 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр АТГ-ын даргаар томилсон. Ийнхүү томилохдоо, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг үндэслэсэн бөгөөд уг за алтад  "Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг УИХ зургаан жилийн хугацаагаар томилно" гэсэн байдаг. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд томилдог тул хэрвээ уг томилгоо яригдахаар бол хаврын чуулганаар орох ёстой юм. 

Дараагийн АТГ-ын дарга хэн байх вэ гэдэг дээр санаа бодлоо уралдуулж байгаа энэ үед сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа “Уг нь АТГ ын даргаар З.Энхболд шиг хүн л баймаар байгаа юм”хэмээн нийтэлжээ. Мөн тэрээр “Д.Дорлигжав болохгүй ээ, худал мэдээлэл” хэмээсэн байв. Ерөнхийлөгчид хамгийн ойр байдаг, бүр өөрийн гэсэн Ерөнхийлөгчтэй хэмээн "Буян" Жагаад магтуулж байсан Л.Мөнхбаясгалангийн мэдээлэл анхдагч эх үүсвэрээс авсан байж таарна. Тактик ёсоор эхлээд Д.Дорлигжав нарын нэрийг дэвшүүлж олон нийтийн дургүйцлийг төрүүлж байгаад Зиг АТГ-ын даргаар тавихаар төлөвлөсөн гэнэ.