АТГ-аас өнгөрсөн амралтын өдөр С.Баярцогт, ТЕГ-ын дарга Б.Ариунсан, нарын дөрвөн хүнийг саатуулсан. Тэднийг яллагдагчаар татах саналаа АТГ-аас прокурорт хүргүүлсэн бөгөөд саатуулах 48 цаг нь дуусаж байгаатай холбоотойгоор нэг сар баривчлах саналаа шүүхэд хүргүүлсэн. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд болж байгаа уг хуралд С.Баярцогт онлайнаар шүүх хуралд оролцсон юм. С.Баярцогтыг нэг сар баривчлах эсэхийг  дөнгөж сая шийдлээ. Улмаар 30 хоног баривчлах нь зүйтэй гэж үзлээ.  

Үүний дараагаар Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсанг цагдан хорих асуудлыг мөн хэлэлцсэн. Шүүхээс түүнийг нэг сар саатуулах нь хэрэгтэй гэж үзлээ.