“Боловсрол суваг” телевиз албан ёсны эрхийг нь авч, зохион байгуулсан дэлхийн телевизийн өнгө төрхийг илэрхийлсэн, шилдэг контент болох "Mongolia's Next Top Model" шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Цэрэндолгор шалгарч нэг хэсэгтээ л олны хараанд өртөөд амжсан. 

Тэмцээнд орсныхоо дараахан олны хараанд өртөн мэдээж хэрэг залуу хүн болохоор хүн бүр л хайр сэтгэлтэй нэгэн байгаа юу гэх мэтээр асууж байсан ч эвлэгхэн бултаж эсвэл байгаа гэснээс өөр хариу өгөхгүй байсан. Тэгвэл шинэ үеийн модель бүсгүи өөрийн хайртай залуугаа ил болгосон бололтой.

Ямартаа ч тэрбээр AIMAR продакшний бүжигчин Б.Билгүүн буюу Kai-ийг сонгосон гэх яриа гарчээ. Хос хоёрыг үерхэж байгааг хавь ойрынх нь мэдэхээс фэнүүд нь мэдэхгүй. Тэгвэл тэд нэгэнт хайр сэтгэлээ батлан харуулахаар шийджээ.