Оны өмнөхөн дөрвөн ихэр мэндэллээ гэсэн баярт мэдээ Монголчуудыг баярлуулж байсан билээ.  Гурван хүү, нэг охиндоо аав нь  Магнай, Манлай, Мандал, Маргад хэмээх нэр өгсөн байна. Ихрүүдийн хувьд бага жинтэй төрсөн юм.  Тодруулбал дөрвөн ихрийн охины бие тааруу байгааг төрсөн цагаас нь эхлэн аав, ээжид нь хэлж эрчимт эмчилгээ хийж байсан юм. Тэгвэл өнгөрсөн ням гарагт дөрвөн ихрийн нэг бяцхан охин нас баржээ.

Монгол түмнийг баярлуулан,  дөрвөн ихрийн нэг нь  болж  аав, ээж болон гэр бүлийнхэн Монголчуудад  баяр баяслыг авч ирсэн охины гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан орших болтугай.