Сайн байцгаана уу? Би зөвлөгөө авмаар байнаа. Би нөхөртэйгээ суугаад одоо таван жил болж байна. Ийм хурдан нөхөр маань хөрдөг юм болов уу? Надад учир байгаа юм болов уу гээд гайхаад л сууж байна.

Яасан гэхээр нөхөр маань сүүлийн үед надтай секс бараг хийхээ больчихсон. Тэгсэн хэрнээ өдөр тутмын харьцаа нь өмнөх шигээ халамжтай, сайхан хэвээрээ байгаа. Одоо бараг хийхгүй сар гаран болж байна.  Өмнө нь зүгээр ч унтуулахгүй оролдоод татаж чангаадаг хүн чинь даараад байна гэхээр хучиж өгөөд зүүв зүгээр унтуулаад л....

Эмэгтэй хүний нэг муухай хартай зангаар нөхрөө яг хүнтэй болчихож гэж бодоод утсыг нь сэмээрхэн үзлээ, шалгалаа хүн амьтантай болоогүй байх юм.

Гэхдээ утсыг нь үзэж байхдаа нэг юм мэдсэн. Юу гэхээр нөхөр маань орой болгон л 18+ порно үздэг юм байна. Лав сүүлийн сар гаран өдөр алгасахгүй үзсэн байна.

Би орондоо муу болохоор надтай хийхээс дургүй хүрээд хөрчихсөн юм болов уу? Эсвэл өр нэхэгдээд байгаа болохоор тэрэнд санаа нь зовоод байгаа юм болов уу?

Ийм үед нь яах ёстой юм болоо?