Өчигдөрхөн хаврын урь орлоо хэмээх өдөр буюу Ханш нээх өдөр тохиосон билээ. Азийн орнууд тэр дундаа хятадууд энэ өдрөөр тэнгэр хальсан хүмүүсийнхээ шарилыг эргэн тэдэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Сүүлийн үед энэ уламжлал мөн орчин цагийн хэв маягт орж байгаа аж. Юу гэхээр зарим нэг хүмүүс цаг заваа хэмнэн талийгаачийнхаа шарил руу хүн явуулан өмнөөс нь өргөл өргөн цэвэрлэгээ хийдэг болжээ.