Филиппиний Харинг Бакал бүлэглэл буюу Төмөр Хаан нэртэй бүлэглэлийнхэн хүний эд эрхтэн ихээр худалдан авах болсноор шарил тоногчид нэлээд нэмэгджээ. 

Учир нь хүний эд эрхтэнг биедээ авч явах эсвэл амандаа хийвэл тулааны үеэр дайсандаа харагдахгүй аливаа нэг зүйлд гэмтэж бэртдэггүй гэсэн мухар сүсэг ихээхэн таржээ. Тиймээс тус бүлэглэлийн гишүүдэд хүний эд эрхтэн зарахыг завдсан хүмүүс олширчээ. 

Үүнийгээ дагаад шарил тонох хэргүүд ч ихээр гарах болсон байна.