А.Баярцэцэг нь  "Дэлхийн мисс” 2016 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11 миссийн нэгээр шалгаран манай миссүүдийн хувьд түүхэн амжилтын эзэн болж байсан билээ. 

Түүнийг “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож байх үеэр Диснейн Сан Франциско дахь агентлагаас “Мулан” уран сайхны кинонд шалгуулах урилга ирүүлж байсан гэдэг. Том агентлагийн хараанд өртөж, шалгаруулалтад оролцох урилга авна гэдэг бол ховор завшаан. Үүнээс гадна тэрбээр АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд ч дүр бүтээгээд амжсан.

Мэдлэг боловсролын хувьд нэлээд өндөр бэлтгэгдсэн түүний хувьд хайр дурлалын эзнээрээ харийн залууг сонгосон юм.