Сүүлийн үед Ардчилсан намынхан гишүүддээ тун хатуухан хандаж байгаа билээ. Оффшорын хэрэгт холбогдсон гэх шуугиантай зэрэгцэн С.Баярцогтын намын гишүүнчлэлийг хассан бөгөөд Баярцогт ч үүнд нь гомдолтой байгаагаа илэрхийлээд авсан ч удалгүй түр саатуулагдаж хоригдож байгаа.

Тэгвэл ням гарагийн шөнө Улаанбаатарт ирсэн Ч.Сайханбилэг өчигдөр орой 20.50 цагийн үед Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын хамтаар албадан саатуулагдаж, урьдчилан хорих 461-р төвд хоригдсон.

Энэ мэдээлэлтэй зэрэгцэн Ардчилсан намынхны дунд Сайханбилэгийг намаасаа хөөнө гэсэн бор шувуу нисч эхэлжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Ардчилсан намын Улстөрийн зөвлөл өчигдөр шөнө шуурхай хуралдаан зарлаж Чимэдийн Сайханбилэгийг АН-аас хөөх тухай ярилцсан гэж мэдээлсэн юм.

Ямартаа ч АН-ынхан хэрэгт холбогдсон гишүүдээ үг өчиггүй хөөсөөр намын шинэчлэлт гээчээ хийж байгаа юу.