Дөнгөж сая Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татаад байгаа бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. 
Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон Д.Мурат нь Б.Бахытгүд гэх эмэгтэйн биед халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргээр шалгаж байгаа юм. 

Хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар бид эргэж мэдээлэх болно.