Япон улсад машинтай 2 хүн хоорондоо хөнгөн хэлбэрийн аваар гаргаж мөргөлджээ. 2 жолооч гарч ирэн нэг нэгэндээ хандан таны бие зүгээр үү, бэртэл гэмтэл тохиолдоогүй биз хэмээн асууж гэнэ.

2 жолооч зүгээр гэдгээ мэдэлцээд 1 жолооч нь түрүүлэн энэ осол миний буруугаас болж гарлаа намайг уучлаарай би хохирлыг барагдуулая гэсэн боловч нөгөө жолооч үгүй энэ осол миний буруугаас боллоо гэж хоорондоо нэлээн удаан маргалдсны эцэст цагдаа дуудаж буруугаа нотлуулж хохирлыг барагдуулахаар болцгоов.