УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан жиргээгээр АН-ын гишүүн М.Зоригтын талаар нэгэн сонирхолтой зүйл бичсэн нь олон хүний анхаарлыг татсан юм.

Тэрбээр бичихдээ, "Прагад сурч байхдаа 1988 онд согтуурхаж пивоны шилээр оюутан бүсгүйн нүдийг сохлож сургуулиасаа хөөгдсөн М.Зоригт мэт нь бусдыг орк, элдвээр хэлж, түүнийг нь дэмжигсэд бас байхаар чинь улс орон яаж хөгжих вэ дээ. Шударга үнэн эцэстээ ялдаг юм. Бүх зүйл үнэнд гүйцэгдэнэ" гэсэн байв.

Харин үүний хариуд М.Зоригт ч өөрийн тайлбараа өгч, дахин ийм гүтгэлэг хийвэл шүүхэд хандахаа мэдэгджээ.