Филиппиний алдартай дуучин Чарис Пемпенгко одоогоос таван жилийн өмнө ижил хүйстэн гэдгээ зарласан билээ.  “Надад нуух шаардлага байхгүй, би эршүүжсэн эмэгтэй,үүнд нэг их санаа зовоод байх зүйлгүй. Намайг хүлээн зөвшөөрдөг хүмүүст би талархдаг” хэмээн ярьж байжээ.

Одоо 26 настай  тэрбээр тухайн үедээ бүжигчин охидтойгоо ч дотносохыг хүсдэг тухайгаа нуулгүй ярьж байсан. Нэрээ хүртэл сольж Jake Zyrus болсон тэрбээр найз бүсгүйтэй болж 4 жил үерхсэн ч өнгөрсөн жил ганц бие нэгэн болжээ.

Түүнийг дэлхий нийт "Пирамид" гэх дуугаар нь сайн мэдэх билээ. Үүнээс гадна нэрт дуучин Селин Дионы дууг гайхалтайгаар дуулж байсныг олон хүн мэдэх байх