Амралтын өдрүүдэд үзэгч олныг цэнхэр дэлгэцийн өмнө татаж буй нэвтрүүлгийн нэг бол "Voice of Mongolia" болоод байгаа билээ. Тэгвэл дугаарт бүртээ л үзэгч олныг талцуулаад байгаа энэ шоу мөн л олон хүний саналыг хуваасаар л.

Энэ удаад шүүгч Д.Болдыг сонголт мөн магтаал, шүүмжлэлийн аль алийг дагуулав. Түүний багт багтсан Ганбилэг-Бямбахишиг нар домогт Beatles хамтлагийн дууг  "Voice of Mongolia" шоуны тайзнаа дуулан өрсөлдсөн. 

Харин шүүгч Болд өөрийн багтаа Бямбахишигийг сонгосон нь үзэгчдийн саналыг хуваасан юм. Энэ бол мэдээж хэрэг Болдын өөрийн л шийдвэр, харин үзэгч олны хувьд өөр шийдвэр байх л асуудал.