Юуны өмнө буруутгахгүй байхыг хүсч байна. Яагаад гэхээр би өөрийнхөө сэтгэл санааг өөрөө ч ойлгохгүй байгаа болохоор надад цэвэр зөвлөгөө л хэрэгтэй байна. 

Хүнтэй суухаас өмнө би бусдын адил олон “нэр дэвшигчтэй” байсан. Мэдээж хэрэг унтаж хэвтсэн нь байхгүй л дээ. Хааяа орж гарах,  кино үзэх, маазрах  зэргээс нэг их хэтэрдэггүй байсан гэж хэлж болно. Ингэж явж байхад хоёр залуу их анхаарал татаж байгаад би нэгэнтэй нь үерхсэн. Хамтдаа гадагшаа сурахаар явсан юм. Гэрлэх бараалах дээрээ тулаад байхдаа манай гэрт асуудал гарч би нутаг буцсан. Эргэж яваагүй болохоор тэгээд л салсан.

Ар гэрт асуудалтай байхад  анхаарал татаад байсан залуу маань маш их тусалж, би ч дасаад хамтдаа амьдрах болсон. Одоо 2 хүүтэйгээ сайхан л амьдарч байна.  

Би өөрийгөө жаргалтай амьдарч байна гээд бодож байхад гадаадад цуг байсан залуу эргээд ирсэн. Ирснийг нь мэдэж байсан л даа. Тааралдахгүй л байсан болохоос. 2 сарын өмнө дундын найзуудын уулзалтан дээр тааралдсан. Тэгсэн ингэж нэг чамайгаа олдог байжээ. Одоо дахиж салахгүй гээд өдөр болгон ярьж, смс бичиж байна. Би ч хариу өгөхгүй нүүр өгөхгүй байгаа л даа. Гэхдээ л би тэр хүнд сайн хэвээрээ юм шиг байна. Одоо болтол сэтгэлээ татаагүй юм шиг байна.

Элдэв юм болоогүй л дээ. Өдөр ажил дээр хоол браиад ирнэ, утасны төлбөр төлчихнө, гэнэт цэцэг явуулна... миний юунд дуртайг мэддэг болохоор дуртай юмнуудыг, заримдаа нээх үнэтэй бэлэг хүртэл өгч явуулах юм. Авмаар байгаа ч авахгүй гэхээр хүргэлтээр эсвэл хүнээр өгөөд л байна.

Аргаа бараад ФБ-ээс блоклоод дуудлагыг нь блоклоод байхад л улам л наашаа гээд байгаа хүнийг яах вэ? Ингэж тэмүүлэх тусам нь би өөрөө өөртөө ч эргэлзэж эхлээд байна.

Нөхөртөө хэлвэл буруугаар л ойлгох байхдаа. Бөөн асуудал болдог юм болов уу? Яавал дээр вэ