Амралтын өдрүүдэд үзэгч олныг цэнхэр дэлгэцийн өмнө уях болсон "Voice of Mongolia" шоу дугаар бүртээ л хүмүүсийн гомдол шүүмжлэлийг дагуулсаар ирсэн билээ.

Учир нь дасгалжуулагч шүүгчдийн шийдвэр зарим нэг үзэгчдийг бухимдуулж байсан. Энэ дундаас дуучин Д.Болд хамгийн их шүүмжлэл хүртсэн ч байж магадгүй. Тэрбээр чадварлаг оролцогчийг хаслаа гэж цахимаар олон хүнээс шүүмжлэл авч байв. Тэгвэл Болдын хариуцан ажилладаг "В" продакшн уг шоунаас хасагдсан С.Идэрмээ болон Ганбилэг нартай хамтран ажиллаж студийн хувийн артист буюу уран бүтээлчээр ажиллуулах гэрээ хийжээ. 

"За өнөөдөр B production-ны шинэ артист дуучдын уран бүтээлийн ажлууд албан ёсоор эхэллээ.Залуучууддаа ТОМ АМЖИЛТ хүсье.Том зорилго-хүсэл мөрөөдөл рүүгээ УРАГШАА!!!!!" гэж дуучин Болд өөрийн цахим хаягнаа бичсэн байв.