Загварын ертөнцийн шинэ үеийн төлөөлөл болж буй нүүр царайн нэг бол яах арга үгүй Энэрэл билээ. Монголын болоод гадны загварын агентлагт ажиллаж нэлээд туршлага олж буй тэрбээр хувийн амьдралын хувьд нэлээд тогтворгүй байгаа.

Анх загвар өмсөгч Амгаланбаатартай үерхэж байсан ч тэд ураг төрлийн хамаатнууд гэдгээ хожим нь мэдэж хоёр тийш болсон. Харин үүний дараа дуучин Чойжоотой нэг гэрт орж хөөрхөн хүүтэй болсон. Гэвч тэдний амьдрал мөн л хоёр тийш болжээ. 

Жил гаруй хугацаанд ганц бие амьдралаар амьдарч байсан залуу бүсгүй саяхан болсон "Чингис хаан" хүүхэлдэйн киноны нээлтийн үеэр шинэ амрагаа олонд ил болгожээ. Энэ удаад тэрбээр сагсан бөмбөгийн тамирчин залууг сонгосон байна.