Сайн муугаараа хэлэгдэж, бусдад чичлүүлж явсан ч мөрөөдлөөсөө няцалгүй эмэгтэй болсон гэгдэж буй Ганбууш фитнессээр хичээллэн “Дэлхийн аварга”-д хүч үзэхээр шийджээ.

Ахмад насны ангилалд буюу 60-65 насны Модель Мисс & Бикини Мисс ангилалд оролцох хүсэлтэй байгаа Ган-Од “Монгол Улсад 60-65 насны ангилалд надтай өрсөлдчих хэний хэн нь ч алга ..95 хүртлээ оролцох болно. Би хэнтэй ч уралдаж өрсөлдөөгүй, надад хэн нэгнээс илүү дээр байх гэдэг тоглоомыг тоглох сонирхол байдагчгүй ..Би өнөөдөр зүгээр л өчигдөр байснаасаа арай дээр хүн байхыг хичээж байна”  гэжээ. Тэрбээр ийнхүү өөрийгөө сорих болсон нь  мэс заслынхаа үр дүн, ач холбогдлыг тус тэмцээнээр гаргахыг зорьсон бололтой.

Тайландад 200 гаруй ам.доллараар хүйс солиулах мэс засалд орсон Ганбууш Япон улсын казинотой хөлөг онгоцон дээр тайчих болж, өөрөөсөө 20 насаар дүү найз залуутайгаа хамтран амьдарч байгаа юм.

updown.mn