“Монголын сайхан бүсгүй-2004” тэмцээнд түрүүлж “Алтан эрдэнэ” өргөмжлөл хүртсэн мисс А.Сарнай, “Эх дэлхийн мисс”-т шилдэг амжилттай оролцсон. Гадаад хэлний мэдлэгээ гайхуулан, олон зүйлд хүч сорьж явсан оюунлаг мисс А.Сарнай 2010 онд “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 25-д багтаж чадсан амжилттай.

Монголд амьдрахаасаа илүү гадаадад амьдардаг мисс А.Сарнайг монголчууд сайн таньдаггүй. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй дотно холбоотой гэсэн яриа байнга гардаг.
Миссийн тэмцээн, загварын тайзнаас түр холдон мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр АНУ-ыг зорьсон А.Сарнай томоохон агентлагт гэрээгээр ажиллаж, чамлахааргүй орлого олдог гэж ярьж байсан.
Монголын сайхан бүсгүй шалгаруулдаг “Хатан-Эрдэнэ” холбоонд ажиллан, “Монголын сайхан бүсгүй” тэмцээнийг гардан зохион байгуулж явсан мисс А.Сарнай харь оронд төвхнөөд удлаа. Хувийн амьдралаа зохиож, америк залуутай гэрлэн, хоёр хөөрхөн шар охинтой болсноо дуулгаж, залуусын зүрхэнд шар ус хуруулав.