Засгийн газар маргааш буюу баасан гаригт ээлжит бусаар хуралдан Канад, Шведийн Вант Улс, Япон, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нарыг татах, томилох асуудлыг шийдэх ажээ. Тодруулбал М.Энхсайхан, С.Баяр нарыг эргүүлэн татаж, оронд нь Н.Тулга, О.Энхцэцэг нарыг томилно. Мөн элчин сайдад нэр дэвшээд байсан Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг буцааж, оронд нь өөр хүмүүсийг нэр дэвшүүлэхээр шийджээ.

Ч.Явуу