Монголын рок попын ертөнцөд "Оддын эрэлд" нэвтрүүлэгт амжилттай оролцон анх хөл тавьж байсан Л.Насанбуян бол Поп хатагтай Б.Сарантуяагийн гарын ганц шавь нь билээ. "Оддын эрэлд" шоунаас хойш "Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?" "Universe Best Songs" зэрэг томоохон тэмцээнүүдэд тун амжилтай оролцож өөрийн чадал чансааг үргэлж сорьж байдаг тэрээр одоо Улсын Филарамонид гоцлол дуучинаар ажилладаг.

Хамгийн сүүлд "Voice of Mongolia" шоунд Болдын багт багтан нэлээд ширүүхэн өрсөлдөөнөөс хоёрдугаар шатанд шалгараад байгаа. Тэгвэл тэрбээр одоо ажиллаж буй газрынхаа цалинд сэтгэл дундуур явдагаа ийн илэрхийлжээ.