Дуучин болох багын мөрөөдөлдөө хөтлөгдөн дуучин болсон сайхан бүсгүйчүүдийн нэг нь Нара. Харин сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрч шоу ертөнцөд хөл тавьсан. Тэрбээр NTV-ийн "Showbuzz"  хэмээх нэртэй танин мэдэхүйн нэвтрүүлгийн хөтлөгч хийж байгаа.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа өөрийн үеийнхэнийгээ нэгэн сайн үйлсийн аянд уриалжээ.

Тодруулбал, "Манай 80-аад оныхон минь атманд нь нэг санаа төрлөө. Нийлж буяны үйлс хийе гэсэн санаа байна. Түүнийгээ бүгдээрээ энэ хоёр сараас эхлээд 6 сарын 1-н хүртэл дөрвөн сарын хугацаатай хандивын хөрөнгө босгоё. Энэ нь дор хаяж 10 сая босгохоор данс нээнэ. Тэгээд тэр мөнгөөрөө зүгээр  ядуу амьдралтай хүнд биш өвчинд шаналсан ганц хүүхдэд биш хүүхдийн эсвэл нярайн эмнэлэгт хэрэгцээтэй байдаг бас тэр аппарат нь олон зуун хүүхдэд тус нэмэр болохуйц эмнэлгийн аппарат юм уу багаж хэрэгсэл авч өгвөл ямар вэ?. Бид нийгэмд тодорхой хэмжээний байр суурь эзлэхүйц ажил төрөлтэй хүмүүс дийлэнхи нь байдаг байх гэж бодвол хандивын доод хэмжээг 50 мянга төгрөг гээд заачихвал тэнгэрийн үнэ биш болов уу гэж бодож байна. Хоёр удаа орой наргиж цэнгэхээ хойш тавьбал энэ хэмжээний мөнгө өлхөн цуглах байх . Юу гэж бодож байна та нар минь. Энэ яахав мөхөс атманых нь өчүүхэн бодол шүү. За тэгээд санал солилцоод байх уу даа?

Жич нээх би тэгж буян хийлээ. Тэглээ ингэлээ гээд зар сурталчилгаа хийх огт сонирхол байхгүй шүү. Ганцаараа хийгээд болчихдог ажил бол зөндөө хүмүүс хийчихсэн байгаа. Олуулаа ярьж байгаад хийж эхлэх юман дээр битгий нээх синдром зан гаргал даа... Атмануудад дургүй ч гэх шиг. Кккк Би ямар жинхэнэ атман биш дээ... Тоглоом  мэдэхгүй юм.  Онцгүй юм биш үү???” хэмээн нийтэлжээ.

Ямартай ч олон зуун хүүхдэд туслахыг хүсч уриалга гаргаж байгаа дуучин бүсгүйдээ уншигчийнхаа өмнөөс амжилт хүсье. Түүний уриалгыг олон хүмүүс дэмжиж ажил хэрэг болоосой гэж хүсэж байна.

Д.Ана