Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Мөн Шведийн ванд улсад суух Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэн, дэмжжээ. Шведийн ванд улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татаж, түүний оронд О.Энхцэцэгийг томилох саналаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулаад байна.